Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан ирэх баасан гарагт болно. 
 
17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2021 оны арваннэгдүгээр сарын тавны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнөө болно.
 
Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 3, 4-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэх юм байна. 
 
 



Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө