Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт буюу аравдугаар сарын 30-ны өдөр 1188 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 751 нь Улаанбаатар хотод, 433 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавирусийн халдварын улмаас улсын хэмжээнд 17 мянга 727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.