УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт нэр холбогдож прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдээд байна. Тэгвэл дахин нэг УИХ-ын гишүүн бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ.
Тодруулбал, "Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт энэ талаар онцолж, уг хэргийн хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх зэргээр бичсэн байна" хэмээжээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж холбогдох хуулийн дагуу эргүүлэн татахаар ажиллана хэмээн бичжээ.