"Хүчит Шонхор" захын ченжүүдээс татвар авч, махны экспог дүүрэг бүрт явуулна

"Хүчит Шонхор" захын ченжүүдээс татвар авч, махны экспог дүүрэг бүрт явуулна

"Хүчит Шонхор" захын ченжүүд үгсэн хуйвалдаж махны үнийг тогтоодог, хөөрөгддөг гэх мэдээлэл олон жилийн туршид яригдсан. Ченжүүд нь худалдан авалт хийх, бараагаа борлуулахдаа бэлэн мөнгө ашигладаг учраас орлого, зарлагын мэдээлэл нь бүртгэлгүй тодорхойгүй байдаг аж. Мөн тэд улсад ямар нэгэн татвар төлдөггүй бөгөөд махны үнийг тогтоож буй нь зарим хууль, журамд харшилдаг байна. Тиймээс Засгийн газраас "Хүчит шонхор" захын ченжүүдээс татвар авах тогтолцоотой болохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Мөн нийслэлчүүд ганц "Хүчит шонхор" захаас мах худалдан авдгийг болиулж нийслэлийн бүх дүүрэгт махны экспо хийх зохицуулалтыг хийх бололтой. Уг экспогоор малчид махаа хэрэглэгчийн гарт шууд хүргэнэ гэсэн үг. Ингэснээр ченж үнэ тогтоохгүй малчид ч махаа өөрсдийн төлөвлөсөн үнээр борлуулж нийслүүлчүүд ч хямд махыг малчдын гараас худалдан авах нөхцөл бүрдэх аж. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө