Хоёр зорчигчтой суудлын автомашин нууранд живжээ

Хоёр зорчигчтой суудлын автомашин нууранд живжээ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Эрэгмэг гэдэг газрын Хөтөл-Ус нууранд хоёр зорчигчтой суудлын автомашин сууж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбар Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай Б-г эрэн хайх ажиллагааг хоёр бүлэгт хуваан зохион байгуулсан байна.

Нэгдүгээр бүлэг Хөтөл-Ус нуурын усанд завиар урсаж, хоёрдугаар нуур Хөтөл-Ус нуурын эрэг дагуу болон нуураас зүүн зүгт явган болон автомашинаар эрэн хайх ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй өчигдөр 19:00 цагаас эрлийг зогсоожээ. Харин өнөөдрийн 7:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүллээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.