Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой 60 гаруй тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгатал ӨЛСГӨЛӨН зарлана гэв

Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой 60 гаруй тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгатал ӨЛСГӨЛӨН зарлана гэв

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барьж буй барилгын компаниудын удирдлагууд өлсгөлөн зарлах мэдэгдлээ.

Энэ талаар, "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж байгаа барилгын компаниуд санхүүгийн хувьд хүндрэл үүссэн талаар өмнө нь холбогдох яам, агентлагийн удирдлагуудад мэдэгдэж, албан шаардлага хүргүүлсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс 21 аймаг, есөн дүүргийнг барилгачдын нэгдлээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг хэзээ барьж дуусгах нь тодорхойгүй байна.

Барилгын компаниуд үнийн өсөлтөөс болж, 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Тиймээс эл мөнгийг ирэх оны төсөвт суулгуулж, дампуурлаас аврах ёстой хэмээн үзэж байна. Гэвч асуудлыг шийдэхгүй, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Тиймээс тэдэнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Бид ашгийн төлөө байгууллага бус, төсвийн мөнгөнд тааруулж барилга барьж байгаа. Бидний буруугаас бус хөрөнгө оруулалт, төсөв мөнгөний асуудлаас болж ажил хойшилж байсан. Тиймээс асуудлыг шийдтэл, өлсгөлөн зарлахаар боллоо" хэмээн мэдэгдэв.