Өнөөдөр /2019.05.21/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхээс түр хойшлууллаа. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс “Хоригийг 27-ныг хүртэл хэлэлцэхээс хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Төсвийн байнгын хорооны даргад уламжилсан байна.
Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авахгүй боломжгүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн юм.
Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай хэлэхдээ "Ерөнхийлөгчийн татварын багц хуулинд тавьсан хоригт дурьдагдсан үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнэс эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорацууд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан. Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажилласан байна. Тэр ч бүү хэл 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд ч хориг тавьжээ" гэдэг тайлбарыг өгсөн билээ.