ВИДЕО: “Андлалын Өргөө”-ий суурин дээр боссон “Тэнгэрийн андлал” хөшөөг 24 хоногийн хугацаанд барьжээ

ВИДЕО: “Андлалын Өргөө”-ий суурин дээр боссон “Тэнгэрийн андлал” хөшөөг 24 хоногийн хугацаанд барьжээ

Хэнтий аймгийн Батноров суманд 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг өнгөрсөн наймдугаар сард зохиогчийн эрхийн маргаанаар нураасан. Тэгвэл тухайн газарт\ МУУСГЗ, барималч А.Очирболдын "Тэнгэрийн андлал" хөшөөг барьж байна.

Тэгвэл эхний ээлжийн бүтээн байгуулалтын талаар Төслийн менежер Ц.Баасанжав Ntv телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид үүнийг яг 24 хоногийн хугацаанд барьж дуусгасан. Байгалийн хүнд нөхцөлд, цастайд, бороотой хүйтэн тийм үе байсан. Гэхдээ олны хүч оломгүй далай гэгчээр Батноров сумын засаг дарга түүний хамт олон, нутгийн иргэд мөн бидний найз нөхөд өөрсдийн юу чадахаараа тусалсан” гэжээ. Цогцолборын бүтээн байгуулалтын ажил ирэх онд дуусах аж. 

ҮЗЭХ: