Гэрээсээ гараад сураггүй алга болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Гэрээсээ гараад сураггүй алга болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Энэ аравдугаар сарын 31-ны өдөр /2021.10.31/ 21:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Зүүн төгрөг” гэдэг газар тус сумын харьяат иргэн Т нь гэрээсээ явган гараад сураггүй алга болжээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Т /50 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр /2021.11.01/ 12:16 цагт тус багийн “Зүүн төгрөгийн худаг” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон байна.