33-р сургуулийн шатрын баг дэлхийн шилдэг 10 багийн нэг болж, финалын шатанд өрсөлдөнө

33-р сургуулийн шатрын баг дэлхийн шилдэг 10 багийн нэг болж, финалын шатанд өрсөлдөнө

Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 12-ноос энэ оны зургадугаар сар хүртэл дэлхийн 53 орны шилдэг ЕБС-иуд болон ЕБ-ын сургалттай шатрын клуб, академийн 296 багийн нийт 2664 шатарчид Дэлхийн сургуулиудын онлайн шатрын тэмцээний эхний шат болсон билээ.

Тус тэмцээн нь Дэлхийн экспо болон Испани улсын соёлын нийгэмлэг www.chess24.com онлайн платформ дээр гурван үе шатыг зохион байгуулагдаж, манай улсаас Нэгдүгээр сургууль, 33-р сургуулийн шатрын багууд оролцож,  33-р сургуулийн шатрын баг хэсгээсээ хоёрдугаар байрт шалгарч, финалын шатанд өрсөлдөх 10 багийн нэгээр шалгарчээ.

Энэ сарын 23-30-ны өдөр тус тэмцээний шигшээ шат Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо танхимаар зохион байгуулагдах гэж байгаа аж. 33-р сургуулийн баг тамирчдын бүрэлдэхүүнд, захирал Н.Энхбат, багийн төлөөлөгч Г.Даваахүү, багийн ахлагч ДШХ-ны зөвлөх дасгалжуулагч, ДШХМ Б.Ану, их мастер Д.Батсүрэн, ДШХМ Е.Төгстөмөр, Д.Мөнхзул, Н.Содбилэгт, ДШХДМ Х.Баясгалан, Д.Өнөрзул, Х.Есүгэн мөн Б.Алдар, Н.Содгэрэлт нар багтаж буй юм.