“Зүрх мартахгүй” төслийн багийнхан дөрөв хоногт 322 хүнд үзлэг хийжээ

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан дөрөв хоногт 322 хүнд үзлэг хийжээ

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан тэргүүтэй “Зүрх мартахгүй” төслийн “Хязгаараас чинад” багийхан Сэлэнгэ аймагт дөрөв хоног ажиллалаа.

Төслийн багийхан тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Ерөө, Хүдэр, Бугант, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур суманд ажилласан байна. Эдгээр өдрүүдэд зүрхний хагалгааны заалттай хүүхэд, том хүн зэрэг нийт 322 хүнд үзлэг, хяналт хийжээ. Дээрх иргэдээс хагалгаанд орох 64 хүүхэд байгаагаас яаралтай хагалгаанд орох заалт бүхий 13 хүүхдийн хагалгааг өнөөдрөөс эхэлж байгаа аж.