“Дельта Плюс” нь Дельта хувилбараас 10 хувиар илүү халдварлах чадвартай, өөр ямар нэгэн эрсдэл байхгүй гэв

“Дельта Плюс” нь Дельта хувилбараас 10 хувиар илүү халдварлах чадвартай, өөр ямар нэгэн эрсдэл байхгүй гэв

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Сингапурт “AY.4.2 Delta” буюу “Дельта Плюс” хувилбарын анхны тохиолдол батлагджээ. 

Тэгвэл тус улсын эрдэмтэн Леон Хое Нам Strait time” сувагт өгсөн ярилцлагадаа "Дельта Плюс нь Дельта хувилбараас 10 хувиар илүү халдварлах чадвартай, үүнээс өөр эрсдэл байхгүй тул ДЭМБ “variant of concern” буюу “аюултай” ангилалд оруулаагүй харин “variant of interest” буюу “анхаарал татсан” ангилалд оруулсан” талаар дурджээ. 

Тэрбээр “Одоогийн байдлаар Их Британид бүртгэгдээд буй нийт тохиолдлын 6 гаруй хувьийг “Дельта Плюс” эзэлж байна.  “GISAID” вирусийн мэдээллийн сангаас харахад тус хувилбар АНУ, Канад, Австрали болон Баруун Европын зарим оронд бүртгэгдсэн байна. Мөн аравдугаар сарын 19-ний өдөр Австрали, Японд нэг, нэг тохиолдол батлагдсан. "Дельта Плюс"-ийн халдварлах чадвар Дельта хувилбараас 10 хувиар илүү бөгөөд одоогоор хүнд өвчлөл үүсгэдэг гэх баталгаа байхгүй” гэжээ.

ВИДЕОГ ҮЗЭХ: