Айлын хотонд орж ирсэн баавгайг нутгийн залуус бугуйл ашиглан барьжээ

Айлын хотонд орж ирсэн баавгайг нутгийн залуус бугуйл ашиглан барьжээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд баавгай айлын хотонд орж ирсэн, мал руу дайрсан тохиолдлууд гарсаар байна. Жишээ дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд баавгайн бамбарууш Түнэл сумын малчин айлын хотонд иржээ.

Улмаар нутгийн залуус  бамбаруушийг бугуйлдан барьж авч, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын  ажлын багт хүлээлгэн өгсөн байна. Баавгайг энэ өвөл бие даан амьдрах чадваргүй гэж үзэж Улсын хамгаалалттай газарт аваачиж тэжээхээр төлөвлөж байгаа аж.

Тус аймагт баавгай төв сууринд орж ирэх, мал барих тохиолдол их байгаа учраас аймгийн Онцгой комисс хуралдаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор баавгайтай тэмцэхэд 26 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө