С.Энхболд: Нэн шаардлагатай тасарсан эм, тариаг агаараар татан авч байна

С.Энхболд: Нэн шаардлагатай тасарсан эм, тариаг агаараар татан авч байна

Ковидийн эсрэг түр хороо мэдээлэл сонсож байна. Хуралд Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн нөөц хомсдсон талаар болон импортын эмийг хэрхэн татаж авах зохицуулалт хийж байгаа гэж мэдэгдэв. 

Тэрбээр "Эмийн чанар, нөөц, үнийн бодлого дээр зохицуулалт хийж байгаа. Замын-Үүдийн хил хаагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас бүх судалгааг авч эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөлтэй нь уулзаж хаана, ямар эм тасарсан байгаа талаар, ямар эм хэд хоногийн нөөцтэй байгаа мэдээллийг авсан.

Бээжин рүү агаарын тээврийн зохицуулалт хийж, Тяньжинд саатсан эм тариаг яаралтай татах зохицуулалт хийж эхнээс нь татаж авч байна.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүнсний тээвэрлэлтийг ч мөн хийж байгаа. Монгол Улс эмийн 50 хувийг импортоор авдаг. Үүнээс дотоодод үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүний 90 орчим хувийн түүхий эдийг авдаг. Эмийн тухайд харилцан адилгүй нөөцтэй байгаа. Зайлшгүй шаардлагатай, тасарч байгаа эмийг эхний ээлжид агаарын тээврээр татан авна.

Агаарын тээвэр байнга нислэг хийж байгаа. Бээжин болон Инчён дээр гацсан тээвэрлэлтийг хийж байна. Нислэг энэ сарын 5, 8, 15-нд хийгдэнэ. Вакцины хугацаатай холбоотой мөн асуудал яригдсан. "Pfizer" компаниас үйлдвэрлэгдсэн вакциныхаа хадгалах хугацааг гурван сараар сунгасан. Тэгэхлээр хугацаа нь дуусч байгаа вакциныг иргэдэд хийж байна гэж айх шаардлагагүй" гэв.