Израилийн Ерөнхий сайд тэргэнцэртэйгээсээ болоод дэлхийн удирдагчдын уулзалтад оролцож чадалгүй буцжээ

Израилийн Ерөнхий сайд тэргэнцэртэйгээсээ болоод дэлхийн удирдагчдын уулзалтад оролцож чадалгүй буцжээ

Өчигдөр/2021.11.01/ зохион байгуулагдсан “COP26” дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Израилийн Ерөнхий сайд Карине Элхаррар тэргэнцэртэйгээсээ болоод оролцож чадаагүй хэмээн өөрийн твиттер хуудастаа бичжээ.

Зохион байгуулагчдын зүгээс дээд түвшний уулзалт болох газар руу дэлхийн удирдагчдыг зөвхөн алхаж явах, аль эсвэл тэргэнцэрт тохиромжгүй автобусаар явах гэсэн хоёр сонголтыг л өгсөн байна. Тиймээс Карине Элхаррар Глазгоу дахь уулзалтад очихоор хоёр цаг хүлээсний эцэст Шотландын нийслэл Эдинбург дахь зочид буудалдаа буцаж очсон байна.

Тэрбээр зохион байгуулагчдад гомдол гаргасан бөгөөд “Бид хүн бүрт найрсаг, хүртээмжтэй уулзалт хийхийг хүсэж байна” гэжээ. Болсон явдалтай холбогдуулан Израильд суугаа Их Британийн Элчин сайд Нейл Уиган, Ерөнхий сайд Карине Элхаррар “чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн твиттер хуудастаа бичсэн байна.

Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болсон явдлын талаар сонсоод, Элхаррарыг өнөөдөр хоёр Ерөнхий сайдын уулзалтад урьжээ.

Эх сурвалж: BBC