Хадам ахыгаа зодож амь насыг нь бүрэлгэжээ

Хадам ахыгаа зодож амь насыг нь бүрэлгэжээ

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 3-ны өдөр иржээ.

Тодруулбал, тус аймгийн Улаан уул сумын харъяат эрэгтэй 36 настай Б.Б нь есдүгээр сарын 2-ны өдөрт тус нэгдсэн эмнэлэгт толгойн тус газраа гэмтэлтэй ухаангүй хүргэгдсэн иржээ. Улмаар эмчилгээ хийлгэж байх явцад бусдад зодуулсан болох нь тогтоогдсон бөгөөд шархаа даахгүй нас барсан аж.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын шалгалтаар талийгаачийн хадам дүү болох 24 настай Б.П-г холбогдуулан цагдан хорьж шалгаж эхэлжээ. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн зодож амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна.