Хөгжим бүжгийн консерваторийн багш нар сурагчдаа зодож, дарамталдаг талаар эцэг эхчүүд баримт дэлгэв

Хөгжим бүжгийн консерваторийн багш нар сурагчдаа зодож, дарамталдаг талаар эцэг эхчүүд баримт дэлгэв

Өнөөдөр /2021.11.02/ Монгол улсын консерваторийн гадна талбайд Хөгжим бүжгийн консерваторийн багш нар сурагчдаа зодож, доромжилдог талаар эцэг, эхчүүд баримт дэлгэхээр цугласан юм.

Энэ үеэр эцэг эхийн төлөөлөл хэлэхдээ, “Монгол улсын консерваторийн Ёс зүйн хороо долоон гишүүнтэй. Энэ долоон гишүүний дөрөв нь гэрээт ажилчид буюу тэтгэвэрт гарсан хүмүүсээс бүрдсэн байна. Ёс зүйн хороо нь үүрэг гүйцэтгэгч н.Пүрэвхүүг тойрон хүрээлсэн ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүсээс бүрдсэн байна гэж үзэж байна. Мөн эцэг эхчүүд бид хариуцагчийн гэрчээр оръё гэх хүсэлт тавьсан. Гэвч биднийг дуудаагүй. Бас үйлдвэрчний эвлэлийн хороо багшийнхаа эрх ашгийг хамгаалъя, хөндлөнгийн хяналт тавья гэтэл оруулаагүй. Иймд бид байж болох тэмцлийн бүх аргыг ашиглаж тэмцэх болно” гэжээ.