Өчигдөр /2021.11.03/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ноцтой 6 зам тээврийн хэрэг ослын улмаас 6 хүн гэмтсэн байна.
Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.
Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалтгааныг авч үзвэл:
Жолооч: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг гарч байна тухайлбал:
Нийслэл хотод Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар заалт: /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/ 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 15 дугаар заалт: /Уулзвар нэвтрэх/ 16 дугаар заалт: /Явган хүний гарц нэвтрэх,/ 19 дүгээр заалт: /Хорооллын доторх хөдөлгөөн/
Орон нутагт Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар заалт: /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/, 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 12 дугаар заалт: /Тээврийн хэрэгслийн хурд/ 13 дугаар заалт: /Гүйцэж түрүүлэх ба гүйцэх/ 18 дугаар заалт: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/ 24 дүгээр заалт: /Ачаа тээвэрлэх/ зэрэг болно.
Гудамж замын хяналт шалгалтаар Цагдаагийн алба хаагчид нийт 3072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан.Үүнээс онцлох зөрчил Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 10 иргэн тус тус илрүүлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 5 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.