Белград хотноо болсон боксын ДАШТ-д манай хоёр тамирчин шагналт байр эзэлжээ

Белград хотноо болсон боксын ДАШТ-д манай хоёр тамирчин шагналт байр эзэлжээ

Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд /2021.10.25/ Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо албан ёсоор эхэлсэн билээ.

Тус тэмцээний ес дэхь өдөр буюу өчигдөр -67 кг жинд медалийн төлөөх тулаанд ОУХМ Баатарсүхийн Чинзориг  Казахстаны Аблайхан Жуссиповтой тулалдаж 5:0 харьцаатай ялгадал хүлээжээ. Түүнчлэн -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ мөн шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай эхний үед хүнд цохилтоор ялагдаж, шагналт V байр эзэлсэн байна.