ЗАСГИЙН ГАЗАР: 420 тэрбумаар түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: 420 тэрбумаар түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.03/ өглөө 08.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэж буй аж. 

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
  • Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл
  • Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай
  • 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл арга хэмжээний талаар
  • Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, цаашид авах арга хэмжээ
  • Зарим боомтын үйл ажиллагааны талаар зэрэг 25 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.