Архангай аймгийн Хангай суманд 4.3 магнитудын газар хөдлөлт боллоо

Архангай аймгийн Хангай суманд 4.3 магнитудын газар хөдлөлт боллоо

Архангай аймгийн Хангай суманд өнөөдөр 09:04 цагийн үед газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, өнөөдөр 09:04:56 /Улаанбаатарын цагаар/ Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрийн зайнд 4.3 магнитудын газар хөдлөлт болсон байна. 

Газар зүйн байршлын хувьд 47.74 99.03 (өргөрөг, уртраг) байсан талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.