Муулж, улс төр хийдэг хүмүүстэйгээ хамт хуралд суух Ц.Нямдоржид ХЭЦҮҮ байв уу

Муулж, улс төр хийдэг хүмүүстэйгээ хамт хуралд суух Ц.Нямдоржид ХЭЦҮҮ байв уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.11.02/ үе, үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзсан. Уг уулзалтад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж Монгол Улсын цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа хуваалцсан юм. 

Уг уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж оролцсон юм. Гэтэл уулзалтын үеэр түүний гаргасан харизм, биеийн хэлэмж нь өнөөдөр олны ярианы сэдэв болоод байна.

Тодруулбал, уулзалтын үеэрх Ц.Нямдоржийн дүр төрхийг харвал тус арга хэмжээ нь таатай санагдахгүй байгаа нь илт байна. Ерөөс түүх сөхвөл Ц.Нямдорж нь  Монголын зарим үе, үеийн Ерөнхий сайд нарыг муулж, улс төр хийж ирсэн нэгэн. Тийм ч учраас өчигдрийн уулзалт Ц.Нямдоржид хүнд туссан болов уу.

Товчхон дурдвал, Ц.Нямдорж нь С.Баярыг Рио Тинтогоос нэг тэрбум доллар авсан гэж мэдээлж, Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрыг “МАНАН”-ийн загалмайлсан эцэг хэмээн дуудаж, Н.Энхбаярыг “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины хувьчлалын хэрэгтэн гэж ярьж байлаа. Хамгийн ноцтой нь ингэж мэдэгдэж, ярьсаар байгаад шоронд хорьдог.

Харин Ц.Элбэгдоржийг С.Зориг агсны хэргийг илрүүлэхэд саад учруулсан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүлэглэн дээрэмдсэн, “Шударга бусын хонгил”-ыг бий болгосон хэмээн цоллож  нийгэмд дуулиан, шуугиан дэгдээж байв. Цаашлаад Ц.Нямдорж нь Ж.Эрдэнбатыг “Ерөнхий сайд биш аймгийн Засаг дарга за юу” хэмээн муудалцаж, Ч.Сайханбилэгийг том биетэй Н.Алтанхуяг хэмээн доромжилж байжээ.