Японы ЗГ-аас нийтлэлч Б.Батбаярыг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнана

Японы ЗГ-аас нийтлэлч Б.Батбаярыг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнана

Япон улсын Засгийн газар нийтлэлч Б.Батбаярыг Япон, Монголын  парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй  хувь нэмрээ оруулсан хэмээн үзэж, “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болжээ.

Б.Батбаяр нь Монголын ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажилласан бөгөөд ардчиллын дараа улс төрд орон Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн  зэрэг албыг хашиж байжээ. Мөн Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байв.