Монгол улсаас Бүгд найрамдах Турк улсад суух Элчин сайдаар томилогдсон Г.Мөнхбаяр өнөөдөр /2021.11.04/ итгэмжлэх жуух бичгээ тус улсын Ерөнхийлөгч Р.Эрдоганд өргөн барьжээ.
Түүнтэй хамт Монгол, Литва, Катар, Украин улсын шинэ Элчин сайд нар мөн итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, уулзжээ. Г.Мөнхбаярын хувьд өмнө нь Хотын дарга, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаад энэ жил Турк улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.