Батлан хамгаалах салбарт дэг журам, сахилга хариуцлагыг улам бэхжүүлнэ

Батлан хамгаалах салбарт дэг журам, сахилга хариуцлагыг улам бэхжүүлнэ

Батлан хамгаалах яамны "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл"-ийн өргөтгөсөн хурал боллоо.

Энэхүү хуралд яамны харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд, ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын удирдлага, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-ийн бүрэлдэхүүн цахимаар оролцсон юм.

Хурлын үеэр ЗХЖШ болон ҮБХИС-ийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний зарим анги, байгууллагуудад ажилласан дүнгийн талаар мэдээлэл хийснээс гадна Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл"-ийн дарга Б.Баярмагнай хуралдаанд оролцогчдод тус тусын байгууллагадаа аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх талаар дорвитой ажлыг зохион байгуулах талаар зарим үүрэг, чиглэлийг өгсөн байна.