УОК: Томуу өвчний гаралт нэмэгдэх магадлалтай тул 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй

УОК: Томуу өвчний гаралт нэмэгдэх магадлалтай тул 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй

Өчигдөр /2021.11.03/  Шадар сайдын хэвлэлийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Цар тахлын нөхцөл байдал хэвийн хэмжээнд хүрч тогтворжоогүй, халдварын тохиолдол буураагүй. Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэх магадлалтай байна. Ийм эрсдэлтэй үед 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдлийг бий болгоно. Бусад орнууд 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулсан. Түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээгүй. АНУ-д туршилтаар 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн. Гэхдээ энэ тал дээр манайд судалгаа, тооцоолол хийгдэж байгаа болохоос ямар нэг байдлаар хэрэгжсэн зүйл байхгүй" гэлээ.

Тэгэхээр энэ хичээлийн жилд 2-3 настнуулыг цэцэрлэгт авахгүй гэсэн шийдвэр хэвээр үргэлжлэх нь.