Бага насны хүүхдүүд автомашин шатаажээ

Бага насны хүүхдүүд автомашин шатаажээ

Бага насны хүүхдүүд бусдын автомашинд гал тавьж шатаасан хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороон дахь 28 дугаар байрны гадаах зогсоолд тавьсан Toyota Prius-20 маркын автомашин шатжээ.

Харин эл хэргийг шалгахад, тус хороонд оршин суух айлын 11 настай И, 9 настай Б нар нь автомашины урд копут хэсэгт гал тавьж, шатаасан нь тогтоогдсон байна.