ТОДРУУЛГА: “Чингис хаан музейн” удирдлагуудыг соёлын биет өвийг завшсан хэргээр ЭЦА-аас шалгаж байна

ТОДРУУЛГА: “Чингис хаан музейн” удирдлагуудыг соёлын биет өвийг завшсан хэргээр ЭЦА-аас шалгаж байна

Соёлын сайд асан С.Чулуун болон “Чингис хаан музейн” удирдлагуудыг “Монгол Улсын Үндэсний Номын Сан”-ийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх хэргээр шалгаж байгаа мэдээлэл яваад байгаа билээ.

Тэгвэл бид энэ талаар холбогдох албанаас тодруулахад “Тус музейн удирдлагуудыг соёлын биет өвийг завшсан хэрэгт холбогдуулан ЭЦА-аас яг одоо шалгалтын ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.