"Монгол бахархлын өдөр"-т зориулсан бөхийн барилдаан иргэдийн эсэргүүцэлтэй тулж, хугацаандаа барилдахаар болжээ

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан бөхийн барилдаан иргэдийн эсэргүүцэлтэй тулж, хугацаандаа барилдахаар болжээ

Өнөөдөр /2021.11.05/ Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар боллоо.

Өчигдөр УОК, НОК-ын шийдвэрээр тус барилдааныг зохион байгуулахгүй гэж Үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн ч бөх сонирхогчдын эсэргүүцэлтэй нүүр тулсан учир товлосон хугацаандаа явуулахаар болжээ. Монголын үндэсний бөхийн холбооны мэдэгдэлд "Хамтран ажиллах шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Шадар Сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан 23:39 цагт МҮБХ-ны удирдлагуудтай утсаар холбогдож маргааш /2021.11.05/ болох бөхийн барилдааныг дэмжин ажиллахаа мэдэгдлээ" гэв.