“Бакугийн Их Дуулга” өнөөдөр албан ёсоор эхэлж, манай 22 бөх барилдана

“Бакугийн Их Дуулга” өнөөдөр албан ёсоор эхэлж, манай 22 бөх барилдана

Өнөөдөр /2021.11.05/ "IJF" буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн албан ёсоор эхэлж байгаа билээ.

Тэгвэл тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

  • Эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар
  • -66 кг-д Б.Нармандах , Г.Галмандах,
  • -73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр нар өрсөлдөнө.
  • -81 кг Г.Болор-Очир, Б.Мөррэнцэн
  • -90 кг Б.Тэнгис, Г.Алтанбагана
  • -100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал
  • +100 кг жинд О.Цэцэнцэнгэл өрсөлдөнө.

Харин эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар өрсөлдөх бол,

  • -52 кг Б.Хорлоодой
  • -57 кг Л.Энхрийлэн
  • -63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам
  • -70 кг Ц.Энхчимэг
  • -78 кг Б.Эрдэнэт-Од
  • +78 кг А.Адъяасүрэн нар тус тус улсаа төлөөлж оролцож байна.