Ардчилсан намын "Онц их хурал"-д Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл тэргүүтэй эрхмүүд оролцож байна

Ардчилсан намын "Онц их хурал"-д Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл тэргүүтэй эрхмүүд оролцож байна

Ардчилсан намын “Онц их хурал” үргэлжилж байна. Өнөөдрийн хуралд Ардчилсан намын 1318 төлөөлөгч 21 аймаг, есөн дүүргээ төлөөлөн оролцож буй юм.

Мөн “Онц их хурал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Ардчилсан намын дарга асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин тэргүүтэй төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан Ардчилсан намын гишүүд, 2020-2024 онд Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд Онц их хуралдаа оролцож байна.

Ташрамд өгүүлэхэд, энэ удаагийн их хуралд С.Эрдэнийн гэх Ардчилсан намынхан оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.