Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт орохтой холбоотой маргаантай асуудлыг хэлэлцэж эхэллээ

Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт орохтой холбоотой маргаантай асуудлыг хэлэлцэж эхэллээ

Ардчилсан намын "Онц Их хурал" үргэлжилж байна. Хуралдаан хэлэлцэх асуудалдаа орлоо.

Ардчилсан намын гишүүд "Ардчилсан нам УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээлээ. Одоо Ц.Элбэгдорж, Э.Эрдэнэ, Х.Баттулга нар байр сууриа тавьж өгөх цаг нь болсон. Шинэ үедээ халаагаа өгөх хэрэгтэй.

Ардчилсан намын лидерүүд гэгдэж байгаа хүмүүс зөвхөн албан тушаалаа бодохоос намын гишүүд, намынхаа ирээдүйг бодохгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Үг хэлэх гишүүдийн тоо их байгаа учраас аймаг, дүүрэг бүрээс 1-2 хүн үг 3-4 минут үг хэлэх дэгтэйгээр хуралдаан үргэлжлэхээр боллоо.

Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт орохтой холбоотой маргаантай асуудлыг хэлэлцэж эхлэв. Үүний дараа 2020 оны сонгуулийн дараах үйл явдлын талаарх асуудлыг хэлэлцэх аж.