Д.Мөнх-Эрдэнийг Ардчилсан намын Онц их хурлаас хөөж гаргав

Д.Мөнх-Эрдэнийг Ардчилсан намын Онц их хурлаас хөөж гаргав

Ардчилсан намын Онц Их хурал үргэлжилж байна. Онц их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж, намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавих хурал болно гэж Ардчилсан намын зүгээс мэдэгдсэн.

Уг хуралд Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнийг оролцож үг хэлэх гэхэд хөөж гаргав. Түүнийг хурлын заал руу орсон даруйд хэдэн залуус утсыг нь булаах гэж оролдсон бөгөөд түлхэж гаргасан юм. Д.Мөнх-Эрдэнийн хувьд "Би намын гишүүдээ хараад сэтгэл хөөрч сэтгэгдлээ хэлэх гэсэн юм. Эвлэрэхийг уриалах гэсэн юм. Түүнээс агсам тавих гэж ирсэнгүй" гэж байлаа. 

ҮЗЭХ: