ЭМЯ: Сүүлийн 24 цагт 940 иргэнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 940 иргэнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 940 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж есөн иргэн нас баржээ.

Тодруулбал, Улаанбаатарт - 583

Орон нутагт - 356

Гадаадаас зөөвөрлөгдсөн - нэг тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,766 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 13,915  иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 39,758 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 6,155

Хүндэвтэр- 5,908

Хүнд – 1,561

Маш хүнд – 291 хүн байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.