Өнгөрсөн хоногт халдварын 789 тохилдол илэрч, 12 хүн энджээ

Өнгөрсөн хоногт халдварын 789 тохилдол илэрч, 12 хүн энджээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр  789 хүнээс коронавируст халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн “Ковид-19” халдварын тохиолдлын 625 нь Улаанбаатарт, 164 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дундговь аймагт халдварын хамгийн олон буюу 42 , Дархан-Уул аймагт 25 тохиолдол батлагдсан байна..

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны  12 хүн нас баржээ. Үүний  нь эмэгтэй, нь эрэгтэй хүн байв. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1736 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  13 248  иргэн эмнэлэгт хэвтэж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 37 131 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.