Нуурын усанд автомашинтай живсэн зорчигчийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Нуурын усанд автомашинтай живсэн зорчигчийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус" нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.

11.04-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги алба хаагчид, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулжээ. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 15 удаагийн шумбалт хийж, усны түвшинг багасгах зорилгоор нуурын хойд хэсэгт 400 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй, 3 метрийн гүнтэй шуудуу татах /нуурийн гүн 160 см байна/ ажлыг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.05-ны өдрийн эрэн хайх ажиллагаа явагдаагүй байна.