Хандив дуусч Э.Цэндбаатар байртай болжээ

Хандив дуусч Э.Цэндбаатар байртай болжээ

Монгол улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер боксчин Э.Цэндбаатарыг байртай болгох аяныг иргэн Д.Мөнх-Эрдэнэ эхлүүлсэн. 

Д.Мөнх-Эрдэнийн зүгээс 50 сая төгрөгийг өөрөөсөө өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг нь ард түмний хандиваар босгосон юм. Тэгвэл Э.Цэндбаатар орон сууцны гэрээгээ байгуулсан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Намайг байртай болгож өгсөн ард түмэндээ болон Д.Мөнхэрдэнэ ахдаа чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Би бэлтгэлээ сайн хийж байгаа надад санаа зоволтгүй шүү. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам сайн хичээх болно" гэж бичжээ.