Үүргээ гүйцэтгэж яваад машинд мөргүүлсэн цагдаа НУРУУ, НУГАСНЫ хүнд гэмтэл авч ГССҮТ-д эмчлүүлж буй бөгөөд өнөөдөр шүүх эмнэлэгт үзүүлнэ

Үүргээ гүйцэтгэж яваад машинд мөргүүлсэн цагдаа НУРУУ, НУГАСНЫ хүнд гэмтэл авч ГССҮТ-д эмчлүүлж буй бөгөөд өнөөдөр шүүх эмнэлэгт үзүүлнэ

Өчигдөр /2021.11.08/ 16.00 цагийн үед III, IV хорооллын Ахуйн үйлчилгээний уулзварт ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргүүлсөн замын цагдаагийн биеийн байдал хүнд нуруу, нугасны гэмтэл авсан учир одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

  Өнөөдөр шүүх эмнэлгийн үзүүлж дүгнэлт гаргуулах юм байна. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Цагдааг мөргөсөн этгээд урьдчилсан байдлаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөрдөн байцаах ажиллагаа дууссан хойно өгөх боломжтой. Санаатай эсвэл санаандгүй мөргөсөн нь шалгалтын дараа тодорхой болно" гэсэн мэдээллийг өглөө. 

ВИДЕО: