Төв аймгийн Эрдэнэ сумын “Галтай булнай" хэмээх газар руу самарт явсан 15 хүний нэг нь сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл энэ сарын таванд буюу өнгөрсөн баасан гаригт онцгой байдлын албанд ирж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоог хүртэл олоогүй байна. Сураггүй алга болсон иргэн нь 45 настай эрэгтэй аж.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой, самарт хамт явж байсан иргэд 2 бүлэг болон хуваагдаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг “Сонгинотын-Эх" гэдэг газраас иргэн Э/45 настай, эрэгтэй/-ийн бээлийг олж, тус сумын Баянтуул багийн “Хагийн хар нуур" гэдэг газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.