Согтуурсан үедээ машинаасаа бууж яваад осгож нас баржээ

Согтуурсан үедээ машинаасаа бууж яваад осгож нас баржээ

Энэ сарын 06-нд /2021.011.06/ Өвөрхангай аймаг, Баянгол сумын нутагт 49 настай эрэгтэй Д, 50 настай эмэгтэй Ж нар иргэн Э-ын найранд очиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцаж явахдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд суусан байна. Тухайн үед 50 настай эмэгтэй Ж нь автомашинаас бууж сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 7-ны өдрийн 12:42 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, “Өндөр-Өнт” багийн иргэдийн хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 15:40 цаг орчимд Тарагт сумын “Их булаг” багийн “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр могой өдөр

51 минутын өмнө