Бакугийн Их дуулгаас Монголын тамирчид таван медаль хүртлээ

Бакугийн Их дуулгаас Монголын тамирчид таван медаль хүртлээ

Энэ арван нэгдүгээр сарын 05-ны өдөр /2021.11.05/ "IJF" буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн эхэлж, гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө.

Тэгвэл тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөөд байсан бол хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр наймдугаар байр эзэлсэн амжилттай оролцжээ. Харин медалийн дүнгээр Япон улс таван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл хүртсэнээр Бакугийн их дуулгад тэргүүлсэн байна.

Медаль хүртсэн тамирчид:

  • Эмэгтэйчүүдийн +78 кг-д мөнгөн медаль
  • +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл хүрэл медаль
  • Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгө
  • Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл
  • Эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль тус тус хүртсэн юм.