Д.Ганбат: Ардчилсан намын бүлэг 2022 оны төсвийн төслөөр завсарлага авна

Д.Ганбат: Ардчилсан намын бүлэг 2022 оны төсвийн төслөөр завсарлага авна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2021.11.08/ хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл өглөө. 

Тодруулбал, "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, 2022 оны төсвийн төслийг тойрч ярилцлаа. 2022 оны төсөв маш алдагдалтай. Орлого олох талаар нааштай зүйл байхгүй. Ковидын хүнд нөхцөлд хойшлуулж болох маш олон хөрөнгө оруулалтыг оруулж ирж байна. Музей барих гэх мэт. Зураг төсөлгүй олон төсөв байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулчихаад байхад цалин нэмэх, хүнээ бодсон зүйл алга. Тиймээс төсвөөр бид завсарлага авч, илүүж сайжруулахаыг шаардана. Гуравдугаарт, хил гааль дээр гацаад буй бараа, материалын асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг хэд, хэдэн Элчин сайдтай уулзаж хил, гааль дээр гацаад буй асуудлаар санал зөвлөлдсөн. Энэ талаар Засгийн газарт зөвлөмж өгөхөөр санал нэгдсэн" гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: