Ч.Хүрэлбаатарын хэлээд буй Хаан банкны хувьчлалын хоёр дахь хамсаатан нь Х.Нямбаатар уу

Ч.Хүрэлбаатарын хэлээд буй Хаан банкны хувьчлалын хоёр дахь хамсаатан нь Х.Нямбаатар уу

Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн авав гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ.

Хаан банкны 45.55 хувийг Японы “Савада Холдингс”, 14.45 хувийг түүний охин компани “Эйч Эс Интернэшнл” эзэмшидэг аж. Өөрөөр хэлбэл, нийт хувьцааны 60 хувийг японууд эзэмшдэг. Харин тэд хувьцаагаа зарсан. "Хаан банкны 60 хувийг хэн авав, цэвэр мөнгө үү. Хэрэв үүнд улстөрчид оролцсон бол дэлхийн шившиг болно шүү" гэдгийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар анхааруулж, эл сэдвийг трэнд болгосон билээ. 

Тэгвэл Хаан банкны хувьцааны 60 хувийг “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, Ассашёрюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг авсан байж болзошгүй талаарх мэдээлэл цахим сүлжээнд тархаж эхлэв.

Мөн Ассашёрюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг өөрсдийн эзэмшил бүхий Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршиж байсан төрийн буюу Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.6 тэрбум төгрөгийг Хаан банкны 60 хувийн арилжаанд ашигласан байж болзошгүй гэх хардлага ч явна.

Тэгвэл Хаан банкны хувьчлалыг олон нийтэд анх мэдээлсэн Ч.Хүрэлбаатарт олон дайралт ирж байгаа аж. Тэрбээр энэ талаар "Би ХААН банкны 60 хувийг хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Гадаадууд авах гэж байгаа гэсэн. Гадаадууд авах юм бол дотоодууд над руу дайраад байдаг учир юу вэ? Хөлсний хэдэн “мояа” толгойлоод дайрч байна. 2 дахь хамсаатан үсрээд гараад ирлээ. Хүлээгээд бүртгээд сууж байя даа" хэмээжээ. 

Харин түүний бүртгэсэн хоёрдахь хамсаатан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байж магадгүй юм. Учир нь тэрбээр өнөөдөр өглөө "Банкын хэрүүлээ түүгээрээ л хийхийг хүсье" хэмээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүний хариултыг Ч.Хүрэлбаатар ийнхүү гишүүн өгөв бололтой.