Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргасан ч, тэдэнд оноосон цагдан хориог хугацаанаас нь өмнө өөрчилж, суллаад байгаа билээ.

Тэгвэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийж, Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тавихаар санаачилж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. 

Мөн давхар Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Жагсаал, цуглаах зохион байгуулах тухай хууль нь өөрөө иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна” гэсэн агуулгаар мэдээлэл хүргүүлэхээр болсон байна.