Шинээр койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулахыг түр хугацаагаар хязгаарлалаа

Шинээр койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулахыг түр хугацаагаар хязгаарлалаа

Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтэд шинээр койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлалаа.
 
Тодруулбал, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" эцэслэн батлагдаж, хэрэгжих эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарласан байна.