Нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэд автомашинтайгаа осолдож, нэг хүн амиа алджээ

Нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэд автомашинтайгаа осолдож, нэг хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэх газарт гурван хүн “Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрчээ. Улмаар нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагыг өчигдөр/2021.11.08/ өдрийн 01:58 цагт Онцгой байдлын ирүүлсэн байна.

Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Харин Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад өдрийн 10:40 цагт нуурийн хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр туулай өдөр

25 минутын өмнө