ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОБЕГ-ын ажилтай танилцаж байна

ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОБЕГ-ын ажилтай танилцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагад өнөөдөр зочилж алба хаагчидтай уулзаж, ажилтай нь танилцаж байна.  Энэ үеэр, Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян товч мэдээлэл өгөв. Тус төслийн хүрээнд Францын “Хэли-Юнион” компаниас эхний ээлжид “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлсэн байна. Нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан бөгөөд агаарт шалгах техникийн нислэгээ энэ сарын 2-нд үйлджээ.

Нисдэг тэрэгний хүчин чадлын хувьд, 230-240 км/ц хурдлах бөгөөд 8-9 хүн тээвэрлэнэ. Өөрийн цэнэгээр 3 цаг буюу Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл нисэх боломжтой аж. Нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг болон симулятор нийлүүлэх, сургалтын төвийн барилга барих, нисдэг тэрэг байрлах ангар байгуулах ажил дуусжээ.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх хүчний 111 дүгээр ангийг шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байна.

Цар тахлын улмаас хил, гаалийн нөхцөл байдал удаашралтай байгаа учраас үлдсэн 1 нисдэг буюу эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд зориулан тоноглогдсон нисдэг тэргийг оруулж ирэх хугацаа ирэх хоёрдугаар сар хүртэл хойшлох болсон байна.

ҮЗЭХ: