Ой зургаан сартай хүүхэд голд осолдож амь насаа алджээ

Ой зургаан сартай хүүхэд голд осолдож амь насаа алджээ

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага есдүгээр сарын 08-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн гурван алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн гурван алба хаагч, нэг автомашин, нэг завь, орон нутгийн 18 иргэн, 9 мотоцикл, нийт 24 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 09.09-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Тухайн өдрийн 12:40 цагт хүүгийн цогцсыг тус сумын Ховд багийн “Хужир булан” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт гурван км-т)-т “Ховд” голын уснаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байхыг албаныхан зөвлөж байна.