Өчигдөр /2021.11.08/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд золбин муур хоёр сартай эмэгтэй хүүхдийг гэмтээсний улмаас нас барсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, тус суманд оршин суух бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байна. Хоёр хоногийн өмнө ахынх нь хүүхдүүд тус муурыг гудамжнаас гэртээ оруулж ирсэн байжээ. Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн аж. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хэрэг гарсан нь үнэн. Шалгаж байна" гэлээ.