Б. Долгорсүрэн: Нэмж ахиад 27 койн гарахаар төлөвлөгдсөн байсан

Б. Долгорсүрэн: Нэмж ахиад 27 койн гарахаар төлөвлөгдсөн байсан

УИХ-аар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" хэлэлцэгдэж байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтэд шинээр койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлаад байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын орлогч дарга Б. Долгорсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг жилийн өмнө өргөн барьсан. Энэ хугацаанд нөхцөл байдал хурдан өөрчлөгдсөн. Энэ хуулийн төслийг өргөн барьхад ганцхан койнтой байсан. Гэтэл одоо 12 койн гарсан байна. Нэмж ахиад 27 койн гарахаар төлөвлөгдсөн байсан. СЗХ-нд хориглох эрх байхгүй ч хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой хязгаарлалт хийсэн. Энэ хуулийн төсөл нь зах зээлийн зохицуулалтын хууль биш зүгээр койны бүртгэл баталгаажуулахтай л хамаатай хуулийн төсөл” гэлээ.